Зигмунд Фрейд намтар
З игмунд Фрейд намтар ХХ зууны аугаа сэтгэгч , психоаналист Зигмунд Шломо Фройд өдгөөгөөс 160 орчим жилийн өмнө , тавдугаар сарын нэгэн өдөр төв европын өндөр уулсын дунд орших Австри улсын Морави Өнөөгийн Чех улсын Прибор / хотноо үслэг эдлэл , бөс барааны худалдаачин Якоб Фройд /1815-1896/, Амала Натансон /1835 1930/ нарын ууган хүү болон мэндэлжээ . Ээж Амала Натансон нь эцэг Якоб Фройдынх нь гурав дахь эхнэр , хорин насаар дүү бүсгүй байжээ . Нэрт сэтгэгч маань 21 насандаа өөрийн нэрийг товчлон зүгээр л Зигмунд Фройд болгон өөрчилсөн юм . Түүнийг нэрт сэтгэл судлаач , сэтгэл мэдрэлийн эмч , неврологич төдийгүй ХХ зууны урлаг , уран зохиол анагаах ухааны салбарт үгүйсгэшгүй нөлөө үзүүлсэн хүн гэдгийг мэдэх буй за . « Зигмунд Фройдын амьдрал , бүтээл " хэмээх номоороо сэтгэл судлаачийн амьдралын түүхийг уншигчдад таниулсан Эрниет Жонес /Ernest Jones/ " Бидний ухамсарт орших ...