Зигмунд Фрейд намтар
Зигмунд Фрейд намтар
ХХ зууны аугаа сэтгэгч, психоаналист Зигмунд Шломо Фройд өдгөөгөөс 160 орчим жилийн өмнө, тавдугаар сарын нэгэн өдөр төв европын өндөр уулсын дунд орших Австри улсын Морави Өнөөгийн Чех улсын Прибор/ хотноо үслэг эдлэл, бөс барааны худалдаачин Якоб Фройд /1815-1896/, Амала Натансон /1835 1930/ нарын ууган хүү болон мэндэлжээ. Ээж Амала Натансон нь эцэг Якоб Фройдынх нь гурав дахь эхнэр, хорин насаар дүү бүсгүй байжээ. Нэрт сэтгэгч маань 21 насандаа өөрийн нэрийг товчлон зүгээр л Зигмунд Фройд болгон өөрчилсөн юм. Түүнийг нэрт сэтгэл судлаач, сэтгэл мэдрэлийн эмч, неврологич төдийгүй ХХ зууны урлаг, уран зохиол анагаах ухааны салбарт үгүйсгэшгүй нөлөө үзүүлсэн хүн гэдгийг мэдэх буй за. «Зигмунд Фройдын амьдрал, бүтээл" хэмээх номоороо сэтгэл судлаачийн амьдралын түүхийг уншигчдад таниулсан Эрниет Жонес/Ernest Jones/ "Бидний ухамсарт орших далд ертөнц, түүний нууцыг нээж өгсөнд нь Фройдод хүн төрөлхтөн бүхий л талаараа өртэй" гэсэн нь түүнийг ямар чухал хүн болохыг бататгаж байна. Ээж нь түүнийг бусдаас ихэд онцгойлон "Миний алтан Зиги" хэмээн өхөөрддөг байжээ. Тиймээс ч Фройд сэтгэл хөдлөлийн мэдрэмж тун сайн, ээжийн халуун хайранд осож, дүү нарынхаа дунд "ялагч" байх, "амжилтын мэдрэмж"-ийг бусдаас илүү мэдрэх нь амьдралд чухал нөлөөтэй болохыг хүүхэд байхаасаа л ойлгосон бололтой. Харин эцэг Якоб Фройдын өвлөсөн еврей хүний хошин шогийн гойд мэдрэмж, амьдралын нугачаанд өвдөг сөхрөхгүй байх тэвчээр хатуужил, либерал үзэл, чөлөөт сэтгэлгээг залгамжилсан нь хожмын үйл хэрэг, амьдралын замналд нь чухал нөлөө үзүүлжээ. Эцэг нь нэг бус удаа алганы амт үзүүлдэг байжээ. Учир нь, эцэг эх нь өөрийг нь онцгой анхаарч, тусад нь өрөө гаргаж өгсөн ч өөрийнхөө өрөөнд бус эцэг эхийнхээ унтлагын өрөөнд бие засдаг байсан нь ёс журмыг ихэд сахисан гэр бүлд байж болшгүй үйлдэл болж, бүдүүлэг үйлдлийг нь тэвчиж ядахдаа "Энэ хүүхэд хэн ч биш болно" хэмээн хашхичдаг байжээ. Фройд эцгийнхээ энэ үгэнд ихэд талархалтай ханддагаа хожим дурссан байдаг. Эцгийнх хэлсэн үг ихэд шаналгах ч зүүдэндээ үзсэн нэгэн дүр зураг ирээдүйн ажил, амьдралын замналд нь их нөлөө үзүүлжээ. Эцгийгээ уурлах бүрд тэрээр "Та намайг хэн болохыг хараарай. Юу ч болсон би хэн нэгэн л болох болно" хэмээн хариу хэдэрлэдэг байлаа. Фройдын үзлээр эцгийн зангараг хүүхдийн хөгжилд юутай ч харьцуулшгүй чухал. Түүний өөр нэг гоц чадвар нь бичих. Багаасаа Шекспир, Фома Аквин, Платон, Гётегийн эсээ, зохиолуудыг шимтэн уншихын сацуу олон хэлээр зохиол бичих эрдэмд суралцаж байлаа. Үүнийн зургиээ филисофийн зохиол бүтээл орчуулдаг байв. Бидний мэдэхээр Фройд еврей үндэстэн, энэ нь ч түүний корезких, гэр бүл, судалгаа, бүтээлд нь сөргөөр нөлөөлөох тохиолдол цөөнгүй гарчээ. Тухайлбал, тухайн үеийн тогтсон кандлага, бичигдээгүй хуулийн дагуу анагаах ухаан, хуулийн салбарыг л сонгодог байсан учир 1873 онд Венын их сургуулийн анагаах ухааны факультетид элсэхдээ бусад оюутнуудаас гурван жил илүү буюу нийт найман жил суралцсан. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Германд амьдарч байхад нь Гитлерийн нацист дэглэмийн нөлөөгөөр бүтээлүүдийг нь шатааж орхижээ. Нэг удаа аавтайгаа алхаж явахад нь хажуугаар зөрсөн нэгэн түүнд хандан -Чи бол Еврей, тиймээс замаас зайл" гэсэнд аав нь юу ч хийж чадаагүй хэмээн хожим дурссан байдаг. Улмаар түүнд гутамшигтай санагдаж, завыгаа хүчгүй, сул дорой гэж бодох болжээ. Нацист дэглэмийн шахалт дор дөрвөн эгчээ зүй бусаар алдсан зэрэг олон гунигт үйл явдал тохиожээ. Гэвч энэ бүхэн түүнийг хурцалж, хүч өгдөг байсныг хожим онцлон тэмдэглэсэн байдаг. Тэрээр Иудейн шашинд итгэдэггүй, бүр бүх шашин хүн сул дорой, хүч чадалгүй гэх төрөлх мэдрэмжээ давахын тулд бий болгосон хуурмаг үзэгдэл гэж үзжээ. Гэр бүлийнх нь ядуу тарчиг байдал улам дордсоор дөрвөн настайд нь аавынх нь бизнес дампуурч, Моравигаас тэс өөр нүргээн ихтэй, хур тунадас их унадаг, тухайн үеийн соёлын томоохон хотуудыг нэг А1встрийн Венад /түүнээс өмнө Лайпцигт байсан/ ирж суурьшин амьдралынхаа 78 жилийг өнгөрүүлжээ. Фройд сурлага сайтай хүү байлаа. Их сургуульд, бас төгссөнийхөө дараа ч нэлээд хэдэн жил хэрэглээний биологи судалж байв. Их сургуулийн дэргэдэх физиологийн институтын захирал Эрнест Брюккегийн удирдлага дор ажиллан, хүн болон амьтны үр
хөврөлийн судалгаа хийж, орчин үеийн мэдрэлийн эс судлалын салбарын үндэс болсон хэд хэдэн чухал ажиглалтыг хийсэн юм. Фройдын хувьд дараагийн жил их чухал үе байлаа. Тэрээр 1882 оны зургаадугаар сарын 17-нд Марта Бернайстай сүй тавьжээ. Амьдралын эрхээр дөрвөн жил хол амьдарч, 1886 оны есдүгээр сарын 14-нд хуримаа хийж гурван хүү, гурван охины эцэг эх болсон билээ. Хожим бага охин Анна Фройд нь эцгийнхээ мэргэжлийг овлож, эцгийнхээ дэвшүүлсэн онолын урсгалд үндэслэн сэтгэл судлалын салбарт томоохон өөрчлөлтийг бий болгосон юм. Эхнэртэйгээ танилцахаасаа өмнө Фройд ганцхан Платоны бүтээлүүдийг сонирхон уншдаг байсан бол Мартагийн нөлөөн дор философийн зохиолуудыг гүнзгий судалж эхэлжээ. Тухайн оныхоо 11 дүгээр сард тэрээр дотнын найз Йозеф Брейрийн өвчтөн Анна О-той танилцсан гэдэг. Эндээс эхлэн тархины анатомийг судлахаа больж, сэтгэл судлалын судалгаа хийж эхэлсэн билээ.
Зигмунд Фрейд психоанализ бие хүний хөгжил:- Психосексуал онол
Орал-амны хөндийн үе шат (0-1.8 нас) Энэ үе бол хөхүүл үе бөгөөд биологийн хэрэгцээгээ хангах, таашаал эдлэх үйл явц нь хүүхдийн амны хөндийтэй нягт холбоотой байдаг, Хүүхэд хоол тэжээлээ эхийн хөхөөр авна. Үүний зэрэгцээ хөхөх нь асар их таашаалыг хүүхдэд төрүүлдэг. Ийм учраас уруул, хэл, амны хөндий бүхэлдээ хүүхдийг идэвхижүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг байна. Хөгжлийн талаарх Фрейдийн онолд таашаал ба тачаангуй байдал хоёр нь нягт уялдаатай орсон байдаг. Энэ талаас нь үзвэл нярай хүүхдийн тачаангуй байдал гэдэг нь хүүхдэд үүссэн хөөрлийг намжаан түүнийг цатгах- тай холбоотой юм. Анхны объект буюу таашаал авах эх сурвалж нь түүний хувьд эхийн хөх буюу угж юм. Нөгөө талаас нярай хүүхэд эхээсээ болон халамжлан асрагчаасаа шууд хамааралтай байдаг учраас хөхөх-хамаарлын үе ч гэж нэрлэдэг. Хүүхдийг хэт идэвхижүүлэн бөөцийлөх ба зохих ёсоор идэвхижүүлж чадахгүй байхын аль аль нь хортой гэж Фрейд үзжээ. Нялх үедээ хэт идэвхижлийн буюу хангалтгүй идэвхижлийн байдалд байсан хүүхэд нь цаашдаа хөхөлтийн идэвхигүй (орально-пассивный тип) хэв шинжийн хүн болон төлөвшдөг гэж Фрейд батлан хэлсэн байдаг. Хөхөлтийн идэвхигүй хэв шинжийн хүн гэдэг нь хөгжилтэй, өөдрөг, орчноосоо эхийн хайрыг хүсэн хүлээгч, ямар ч үнэ цэнээр хамаагүй сайшаал дэмжлэг эрж байдаг ажээ.. Сэтгэл зүйн хувьд орчиндоо дасан зохицох байдал нь итгэмтгий, идэвхигүй, хашир суугаагүй, хэт хамааралтай байдаг зэргээр илэрнэ. Хүүхдийн амьдралын эхний жилийн 2-р хагаст хөхөх шатны хөгжлийн хоёрдугаар үе эхэлнэ. Үүнийг хөхөн-түрэмгийлэх буюу хөхөн зовоох үе гэж нэрлэнэ. Хүүхдэд шүд ургана. Үүнийхээ улмаас ээжийнхээ эзгүйд болон таашаалыг нь хойшлуулснаас болж үүсэх бачимдлаа хазах, зажлах зэргээр илэрхийлэх боломжтой болно. Насанд хүрсэн хойно нь хувь хүнд илэрч байгаа хэрүүлч, гутрангуй, хүнийг үгээр "идэмтгий", орчноо хэт цэнэх, хандлага зэрэг нь хөхөн- түрэмгийлэх шатан дээрээ сэтгэцийн энерги нь зохистойгоор зарцуулагдалгүй хуримтлагдан дарагдсантай холбоотой юм. Иймэрхүү маягийн хүмүүс нь үүнээс гадна хэрэгцээгээ хангахын тулд бусдыг дарангуйлан зонхилох хандлагатай байдаг.
Аналь -хошногоны шат (8сараас-3 нас хүртэл) Агуулгаар нь утгачилбал бие засч сурах үе гэж нэрлэх боломжтой. Энэ насны үед хүүхэд ялгадасаа барих болон гадагшлуулахдаа холбоотой зохих таашаалыг эдэлдэг. Шулуун гэдэс давсагны үйл ажиллагаагаа хянаж сурах нь хэдийгээр мэдрэл булчингийн хөгжилтэй холбоотой байдаг боловч эцэг эхчүүд ба түүнийг орлож байгаа хүмүүс хүүхдийг хэрхэн бие засуулж сургаж байгаагаас хожмынх нь хөгжил шалтгаалдаг гэж Фрейд үзжээ. Бие засч сурахаасаа эхлэн хүүхэд биеэ нэн даруй суллан цэвэрлэж таашаал авах гэсэн дотоод шаардлага ба эцэг эхийн зүгээс тавьж байгаа нийгмийн хязгаарлалт (бие засахдаа хяналттай ханд гэсэн шаардлага) хоёрыг ялгаж зааглаж сурах ёстой. Өөрийн хяналт зохицуулалтын цаашдын бүх хэлбэр нь энэхүү бие засч сурах шатнаас эхлэлтэй юм. Хүүхэд бие засч сурахтай холбоотой бачимдал, түгшүүр хүүхдэд үүсэх эсэх нь эцэг эхийн зүгээс хандаж байгаа дараах хоёр хандлагаас шалтгаална гэж Фрейд үзжээ. Зарим эцэг эхчүүд хэт хатуу чанга хандаж "одоохон хөтөвчин дээр суу", "өмдөндөө битгий бааж шээ" гэсэн хэлбэртэй уян хатан биш шаардлага тавьдаг. Үүний хариуд хүүхэд зөрүүдлэн эсэргүйцэж, бие засхаас цааргалж, чадлынхаа хирээр ялгадсаа гадагшлуулахгүй тэвчих оролдлолго хийх болзошгүй гэж Фрейд үзсэн бөгөөд энэ байдал цаашдаа хүүхдийн зан байдалд сөрөг нөлөөлөл үзүүлэх магадлалтай гэжээ. Тухайлбал, иймэрхүү "тэвчих" хандлага хэтэрсээр зан үйлийн бусад хэлбэр Бэрт нөлөөлөн "хорголоо тоолсон" (анально-удерживаюший тип), хатуу чанга хэв шижийн хэв шинжийн хүн болно. Бие засах биологийн хэрэгцээгээ хангасных нь төлөө хүүхдэд хатуу ширүүн хандсаны өөр нэг уршиг бол аналь-түлхэмтгий хэв шинж юм. Өөрөөр хэлбэл сэтгэлдээ тээж явсан бурхимдлаа гэнэт задалж, түлхэн гаргаж байгаа юм шиг ааш зан гаргах магадлал өндөр гэжээ. Ийм хэв шинжийн хувь хүн нь сүйтгэмтгий, тайван биш, цочмог тэр ч бүү хэл түрэмгий авираараа онцлог юм. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ тогтмол бие засч буйг дэмжин, үүнийх нь төлөө сайн магтаж урамшуулдаг. Фрейдийнхээр бол хүүхдийн хичээл зүтгэлийг дэмжсэн иймэрхүү хандлага нь өөрийгөө үнэлэх эерэг үнэлгээнд сургадаг төдийгүй бүтээлч чадварын хөгжилд ч нөлөөлж болох ажээ. Хүн өөрөө өөрийгөө жолоодох анхны алхмыг бие махбодийнхоо дотоод хэрэгцээг зохицуулж буй энэхүү үйл явцтай холбоотой хэмээн Фрейдийн сэтгэц задлан шинжлэлийн онолд үздэг.
Фалийн-бэлэг эрхтний шат (3-6) Утгачилбал хүүхэд өөрийнхөө бэлэг эрхтний онцлогийг онцлогийг мэдсэнээр хүйсийн ялгаагаа мэдэж авах үе юм. Психосексуаль хөгжлийн энэ шатан дээр хүүхэд өөрийнхөө бэлэг эрхтнийг ажиглан оролдож хүүхэд төрөхтэй холбоотой болон бэлгийн харьцаатай холбоотой асуултуудыг сонирхож эхэлдэг. Энэ үед бэлгийн энерги (либидо) нь дур тачаалын шинэ бүс болох бэлэг эрхтний орчимд төвлөрдөг байна. Насанд хүрэгчдийн бэлгийн амьдралын талаарх тэдний төсөөлөл хэдийгээр бүрхэг, алдаатай, тодорхой томъёололгүй байдаг боловч "хүүхэд ойлгохгүй байлгүй дээ " гэж эцэг эхчүүд бидний төсөөлж байснаас илүүгээр тэд бэлгийн харьцааны мөн чанарыг ойлгодог гэж Фрейд үзэж байжээ. Хөгжлийн энэхүү шатыг тодорхойлсон түүний тодорхойлолт нь ноц- той маргаан, үл ойлголцлолыг үүсгэдэг гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Дөрвөн настай хүүхдэд бэлгийн хөөрөл, санаархал байдаг гэдгийг олон эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч чаддаггүй. Эрэгтэй хүүхэд ээж рүүгээ, эмэгтэй хүүхэд эцэг рүүгээ татагдан харамлаж, эзэмдэх гэсэн нууцхан сэтгэлийг өвөрлөж байдаг боловч томчуудаас (ээжээ- сээ ч юм уу ааваасаа) айх, эмээх тэднийг үзэн ядах сэтгэл зэрэгцэн оршиж байдаг нь энэ насны гол зөрчил юм. Ийм ухамсаргүй хүсэл тэмүүлэл хүүхэд бүрт байдаг гэж ихэнх Фрейдистүүд үздэг байна. Барагцаалбал 5-7 насны үед хөвгүүд өөрийгөө эцэгтэйгээ адилтган эмэгтэй хүнийг эзэмдэж чадахуйц жинхэнэ эр хүн болохын тулд түүн шиг байх юм байна гэдгийг ойлгох болсноор хөгжлийн энэ шатны зөрчил тайлбарлагддаг байна. Ер нь хүүхэд эцэг эхийнхээ хоорондын бэлгийн харьцааг эцгийн зүгээс эхэд нь үзүүлж байгаа түрэмгийлэл гэж ойлгодог учраас дээрх адилтгалыг "түрэмгийлэгчтэй адилтгах адилтгал" гэж нэрлэх нь бий. Үүний нэгэн адилаар охид ч аажмаар эхийгээ далдуур үзэн ядахаа байж жинхэнэ эмэгтэй хүн болохын тулд түүнийг дуурайж эхэлдэг байна. Эцэгтэйгээ өөрийгөө адилтгаснаар хүүхдийн хөгжилд хэд хэдэн чухал өөрчлөлт гардаг байна. а. Үнэт зүйлс, ёс зүйн хэмжээ, тогтсон чиг хандлага, бэлгийн үүрэгтэй холбоотой зан үйлийн загвар зэрэг эр хүнд байвал зохих хэрэгтэй олон чанаруудыг хүүхэд эзэмшдэг. 6. Хүүхэд өөрийн хүсэл тэмүүллээ хязгаарлан барьж эцэг эхийнхээ хориг саад, ёс зүйн үндсэн хэм хэмжээг хүлээн авч байгаа явдал бол энэ насны зөрчил тайлагдсаны гол үр дүн юм. Энэ бол супер-эго буюу нинжин сэтгэл хүүхдэд төлөвших хөрсийг бэлтгэн өгч буй адилтгалын өвөрмөц шинж юм аж Фрейд үзжээ Хүйсний ялгаагаа мэдрэх шатан дээрээ хэрэгцээний хуримтлалд орсон (хэрэгцээ нь хангагдалгүй, зөрчил тайлагдалгүй хоцорсон бол) эрэгтэй хүүхэд хожим нь шазруун, сагсуу, хуумгай байдлаар өөрийгөө авч явдаг. Ийм хүмүүс нь амжилтанд хүрэхийг эрмэлзэн өөрийн эршүүд бай- дал, бэлгийн чадвараа батлан харуулахыг ямагт хичээж явдаг. Өөрсдийгөө "Жинхэнэ эрчүүд" гэж бусдад итгүүлж явдаг. Энэ зорил- годоо хүрэх нэг арга зам нь Дон Жуан маягаар загнан эмэгтэйчүү- дийг хайр найргүй байлдан дагуулах явдал юм. Харин ийм маягийн эмэгтэйчүүд нь сээтэгнүүр, бусдыг уруу татамтгай, хэдийгээр бэлгийн харьцаандаа гэнэн, гэмгүй шинжтэй боловч замбараагүй харьцаатай байдаг. Гэтэл зарим эмэгтэйчүүд нь үүний эсэргээр, эрчүүдийг захирахын төлөө тэмцдэг, өөрөөр хэлбэл хэт шаргуу, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Ерөнхийд нь авч үзвэл, хүйсний ялгаагаа мэдрэх шатан дээрээ зөрчил тайлагдалгүй хоцрох нь хожим бэлгийн сулрал, хүйтрэлтэй холбоотой невротик загварын зан үйлийн үндсэн шалтгаан болдог гэж үзсэн байдаг нь анхаарууштай юм.
Далд шат (латент шат: 6-12) Бэлгийн хөгжлийн харьцангуй тайван далд үе юм Энэ үед хүүхдийн бэлгийн энерги (либидо) нь оюуны дасгал, биеийн тамир, үе тэнгийнхэнтэйгээ харьцах харьцаа зэрэг бэлгийн ажиллагаатай ямар ч холбоогүй үйл ажиллагаагаар дамжин илэрч байдаг. Латент үеийг психосексуаль хөгжлийн бие даасан шат гэж үздэггүй. Учир нь энэ үед биед бэлгийн энерги (либидо) шилжих дур тачаалын шинэ бүс хүүхдийн биед бий болдоггүй. Бэлгийн энерги харьцангуй тайван байдалд байдаг ажээ.
Бэлгийн бойжилтын шат (Гениталь шат: 12-оос дээш) Бэлгийн бойжилт эхэлсэнтэй холбоотойгоор бэлгийн болон түрэмгийллийн сэдэл дахин сэргэж эсрэг хүйснийхээ хүнийг сонирхон энэ сонирхлоо ухамсарлах нь нэмэгдэж эхэлдэг байна. Энэ шат нь организмд гарах биохимийн болон физиологийн өөрчлөлтөөр тодорхойлогддог. Өгүүлэхийн эрхтэнүүд хөгжин төлжиж дотоод шүүрлийн булчирхайнуудын даавар ялгарах болсноор бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд гарч ирнэ. (эрчүүдийн нүүр үсэрхэг болох, эмэгтэйчүүдэд хөх ургах гэх мэт). Үүний үр дүнд өсвөр насныхны бэлгийн хөөрөл идэвхижил нь хүчтэй болж, энэ шатанд шилжин орсноор бэлгийн хэрэгцээгээ аль болох бүрэн хангахыг шаардаж эхэлдэг байна. Фрейдийн онол ёсоор бол хувь хүн бүр өсвөр насандаа «гомосексуаль» үеийг дамжин өнгөрдөг байна. Бэлгийн энергийн шинэ түрлэг нь өөртэй нь ижил хүйсний хүн рүү эн тэргүүнд чиглэгддэг. Илэрхий гомосексуаль зан үйл энэ насныхны хувьд түгээмэл зүйл биш боловч Фрейдийн хүлээн зөвшөөрснөөр бол өсвөр үеийнхэн өөртэйгээ ижил хүйсний үе тэнгийнхээ хүүхдүүдтэй харьцахыг илүүд үздэг байна. Гэвч бэлгийн энергийн гол обьектын үүргийг эсрэг хүйснийх нь хүн гүйцэтгэх учраас хайрлаж халамжилж эхэлдэг. Залуу насныхны хэвийн тэмүүлэл нь яваандаа хань ижлээ сонгож гэр бүл болоход хүргэдэг билээ. Бэлгийн хувьд бойжингуй зан төлөв буюу гениталь зан төлөв гэгч нь сэтгэц задлан шинжлэлийн онол дахь хамгийн төгс хэв шинж юм. Ийм хүмүүс нь эсрэг хүйснийхээ хүнтэй эр эмийн холбоо тогтоон, хайрлан энхрийлж бэлгийн таашаал авч чаддаг. Бэлгийн ажил хийх замаар бэлгийн энергийг зарцуулах нь бэлэг эрхтнүүдээс ирж буй хөөрлийг физиологийн аргаар хянах боломжийг хүнд олгодог. Энэ хяналтынхаа ачаар хүн зөн билэг, дур тачаалаа барьж саатуулж, хослох хүнээ олж ханилах сонирхол чадвартай байдаг. Энэ сонирхол нь өөрийгөө буруутгах ямар нэг мэдрэмж, зөрчлийг үүсгэдэггүй. Жинхэнэ гениталь занг төлөвшүүлэхийн тулд хайр энхрийлэл, аюулгүй байдал, бие сэтгэлийн таатай байдал, зэрэг бүх таашаалыг ямар ч хариу шаардлагагүйгээр авч байсан хүүхэд ахуй цагийнхаа идэвхигүй байдлаасаа татгалзах ёстой гэж Фрейд үзэж байлаа. Хүмүүс хөдөлмөрлөж таашаалаа хойшлуулж, бусдыг энэрэн хайр- лаж, юуны өмнө амъдралын шийдвэр гаргахад идэвхитэй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй юм.
Comments
Post a Comment