Нийгмийн бөөгнөрөл 7-р сарын 1
Долоодугаар сарын нэгний түйвээн
2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдал энэ нь Монгол улсын нийслэл болох Улаан баатар хотын төвд болсон жагсаал цуглаан юм. Уг цуглааны үеэр 5 хүн амь алдаж, олон зуун хүн шархдаж, хоригдож, хэлмэгдэж, олон байшин, автомашин шатаж, тавилга эд хогшил эвдэрч, тоногдсон хор уршиг нүүрлэсэн түүхэн хар өдөр юм.
Шалтгаан
2008 оны 6 сарын 30-нд Монгол Улсын Их Хурлын 5-р удаагийн сонгууль орон даяар явагдаж Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) 41 суудал, Ардчилсан Нам 29, бусад этгээд 4 суудал эзлэхээр урьдчилсан дүн гарчээ. Ардчилсан Нам, Бүгд Найрамдах Нам, Иргэний Эвслийн удирдах хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, "эрх баригчид луйвардлаа" хэмээн мэдэгдэж байв. Тэр шөнөөс зарим хүмүүс гэртээ тогтож суугаагүй, цуглан үгээ нийлүүлцгээж байв.
Маргааш нь буюу 7 сарын 1-ний үдээс өмнө нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд дээрх улс төрийн хүчнүүд болон урт удаан хугацаанд улс төрд ноёлж буй Монгол Ардын Хувьсгалт Нам дахин давуу санал авсанд дургүйцсэн иргэдийн цуглаан болж, уламжлал ёсоор "ард түмний амьдрал ядуу байгаад МАХН буруутай, шударга бус сонгууль, МАХН-ыг газартай нь тэгшлэе" гэдгийг онцлон хашгирч хөөрцгөөжээ. Энэ цуглаан дээр Ардчилсан Намын Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Намын Буянгийн Жаргалсайхан, Иргэний Хөдөлгөөний Намын Жалбасүрэнгийн Батзандан, О.Магнай нар үг хэлж шударга бус сонгууль болсон тул арт түмнийг сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалж байсан байна. Ингээд Батзандан, Магнай болон бусад улсуудаар удирдуулсан иргэд МАХН-ын төв байрны өмнө очиж эсэргүүцэл илэрхийлэхээр хөдөлсөн байна.
Бөөгнөрсөн хүмүүсийн сэтгэл зүйн онцлог
Хүмүүсийн жагсаал нь Сүхбаатарын талбайгаас МАХН-ын байр луу чиглэсэн. Тухайн бөөгнөрөлийн хувьд эхний хэсэгт Идэвхтэй бөөгнөрөл буюу Ардчилсан Намын Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Намын Буянгийн Жаргалсайхан, Иргэний Хөдөлгөөний Намын Жалбасүрэнгийн Батзандан, О.Магнай нар үг хэлж шударга бус сонгууль болсон тул сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, дахин тооллого болон дахин сонгууль явуулахыг шаардаж ард иргэдийг турхираж удирдан чиглүүлж байгаа нь иргэдийн сэтгэл зүйн онцлог нь аль хэдийн 1,2-р шатад явж буйг илтгэж байна. Иргэд хувийн шинжээ алдаж, бие биентэйгээ ижилхэн сэтгэл зүйн шинжтэй болсон. Энэ үед хараахан үйлдэл хийлгүй уриа лоозом барьж төв талбай дээр хүмүүсээс С1 телевизээр иргэдээс ярилцлага авхад МАХН МАН 2-уулаа буруутай, эдгээр намуудыг бүгдийн халах хүсэлтэй бөгөөд ард иргэд 10 гаруй жил хэцүү байдалд амьдруулсан гэсэн байр суурьтай байжээ. Цуглааны эхлэл үеэр буюу 14 цагын үед цагдаа нар бороохой болон бамбай хэрэглэж буй нь улс төрийн удирлага нь ард иргэд лүүгээ дайрч байна хэмээж иргэд дургүйцэлээ илэрхийлж байсан. Үүний дараагаар уг бөөгнөрөл цуглаан нь хөөрлийн түвшин өндөр болж энгийн идэвхтэй байдлаас түрэмгийлэлд шилжил зэвүүцэл дүргүйцэл үүссэн түрэмгий бөөгнөрөл болж хувирсан Бихевиоризм онолын үүднээс өдөөгч нь:-Сонгуулийн дүнгийн хариуг булхайтай гэж турхирсан удирдагч нар, Ард иргэдийн хүнд хэцүү амьдралын нөхцөл, Үймээний үед нэгэн эмгэн лааз түүж явхад нэгэн залуу хараад бидний амьдрал ийм л байна шдээ гэж ч Тв-ээр орилж байгаа нь хүртэл өдөөгч болж байсан бөгөөд энэ дундаас хамгийн нөлөөлтэй өдөөгч нь яахын аргагүй Зурагт Радио юм. Тв-ээр тухайн үед болсон бүх мэдээллийг шууд дамжуулсан нь тухайн үед гэртээ байсан залуучуудад очих сэдэл өдөөгч болж цуглаан дахь хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. 15цаг 05 минутанд цагдаа нар луу дайрсан нэг жагсагчийг саатуулахаар авч явсан тухайн хүмүүсийн гол өдөөгч нь болсон гэж үзэж болно. 1990 оны үеэр жагсаал цуглаанд оролцсон хүмүүсийг цагдаа нарын хамгаалтанд дор гэрт хүргэж өгч. Пүрэв генерал “Цуглаанд оролцсон оролцогч нарыг Монгол цагдаа иргэдээ хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах вэ дээ” /Өчигдөр өнөөдөр маргааш нэвтрүүлэг/ гэсэн ярилцлага өгч байжээ гэвч. 2005 оноос жагсаал цуглаан бүрт цагдаа нарыг дайчилдаг болсон нь цагдаа иргэд 2-н дунд хагарал үүсгэсэн гэж хэлж болно.Бөөгнөрөлийн үеэр хүмүүс цагдаа нар бид нар луу дайрч байна, цагдаа нар бол дайсан гэсэн ойлголт нь иргэдийн сэтгэл зүйн онцлог нь аль хэдийн 4,5-р шатад орсонг харж болно энэ үед дагаж дарвихад бэлэн болсон бүхий мэдээлэлд үлэмж итгэмтгий болж цагдаа нар луу дайрах болсон юм. Уг өдөөгчийн хариуд шийтгэл өгөх нь иргэдийн хувьд зөв зүйл гэсэн буруу таашаа ойлголтонд орсон байсан нь ойлгомжтой юм. Тухайн үед бөөгнөрөлийн удирдагч нарын удирлагаас гарсан бөгөөд тэдгээр хүмүүс гэртээ харьцгаая, зурагтаараа үзэцгээе гэж цагаан хоолойгоор мэдэгдэл хийсэн ч хэн түүний яриаг үл сонсож байлаа. Функционализм онолын үүднээс болвол ард иргэд амьдралын хүнд нөхцөлд зохицож даван гарч буйг судалдаг энэ үзэгдэл нь иргэдийн хүнд нөхцөл байдлаас гарах гэсэн нэгэн оролдлого юм. Мөн нийгмийн бүлгийн туршлагыг өөрийн болгох дээр тулгуурладаг бол магадгүй манай нийгэмд өмнө нь сонгуулийн хариуг эсэргүүцсэн түүх байхгүй тул ийм үйлдэл гарсан байх магадлалтай.17 цагын үеэр иргэдийн сэтгэл зүйн онцлог нь аль хэдийн 6-р шатад оржээ хүмүүсийн бие бялдар идэвхжиж, тухайн намын байрыг галдан шатаах /толпа/ үзэгдэл болж. Жагсаж буй хүмүүс гал руу Молотовын коктейл шидэж байгаа харагдаж байсан. Энэ үед МАХН-ын Төв байранд дотор тус намын дарга Санжаагийн Баяр байжээ. Улмаар жагсагчид МАХН-ын байр луу дайран орж. Энэ үед цуглааны үеэр дийлэнх хувийг шунхайран завшигчид эзэлж байжээ. Иргэд материаллаг эд зүйлийн тонон өөрийн болгон авахад чиглэсэн нь залуучууд архи согтууруулах ундаа дээрэмдэн авч бие биендээ тараан өгөх үзэгдэлийг тайлбарлаж байгаа юм. Энэ өдөр 118 аж ахуй нэгж хохирч Соёлын төв өргөөнд 8тербум 659, Цагдаагынханд 87 тербум, МАХН байр болон тэнд ажиллаж байсан хүмүүс 11тербум төгрөгний тус тус хохирол үүсч байжээ . Мөн энэ үед Шангри Ла-д хятад ажилчид байсан бөгөөд иргэд энд хятад ажилчид байгаа гэнэ олж а*** гэх зэрэг хэлэлцэх нь бичлэг дээр илхэн харагдана. Психоанализ онолын үүднээс хүмүүс үймээнд оролцогчидын ухамсаргүй хүсэл Ид-ийн түвшинд Либидогоо түрэмгийлэл хүчирхийлэлийн аргаар гаргаж байсан.Энэ үед цагдаагынхан яаралтай арга хэмжээ авч хятад ажилчидыг нуугаагүй байсан бол жагсагчид либидо-гоо гаргах гол обьект нь цагдаа нар бус хятад ажилчид болох магадлал өндөр байжээ. Үүний гол хохирогч нар нь Цагдаа нар юм цагдаа нарыг иргэд голдоо хийж зодож байхад нэгэн өндөр настай ах болиулсан ч дүрс камера-ийн бичлэгт үлдэжээ. 17-20минутанд резинен сумтай буу ашиглаж эхэлсэн нь улам либидог нь өдөөгч болгосон юм энэ үед иргэдийн сэтгэл зүйн онцлог нь аль хэдийн 7-р шатад оржээ. Жагсагчидын нэг Шангри ла-ын хаашаан дотор байсан булдозерийг авч дайран орч ирсэн нь итгэмээргүй гайхалтай этгээд зан авир гаргаж байгаагын тод жишээ юм. Энэ өдрийн орой цагдаа нар гэх бүлэгт “Цагдаа алуулчиж” гэсэн цуу яриа гархад цагдаа нарын бүлэг хөөрөлд өртөж итгэмтгий болж 5,6 дахь үе шат руу орсон байгааг нь харж болно. Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн намуудын дарга нартай яаралтай уулзалт хийн, 24.00 цагаас онц байдал зарлах шийдвэр гаргасан. Онц байдал зарлаж буй талаар ТВ-ээр мэдээлэл хийсэн. Хууль зүй Дотоод хэргийн сайдаар Цэндийн Мөнх-Оргил ажиллаж байсан. Энэ өдрийн орой цагдаа нарт галт зэвсэг ашиглаж болох зөвшөөрөл ирсэн нь 7-р үе шат хүртэл бөөгнөрөл дэхь сэтгэл зүйн онцлогт орсон байдаг. Онц байдал зарласантай холбогдуулан армийн цэргүүд Улаанбаатар хотод орж ирэн үүрэг гүйцэтгэсэн. 7 сарын 1-ээс 2-нд шилжих шөнө жагсагчид руу байлдааны зэвсэг хэрэглэсэн явдал гарсан бөгөөд 4 хүн буудуулж, 1 хүн түймэрт өртөж нас барсан байна. Энэ өдрийн шөнө цагдаа нь үймээнийг таслан зогсоохын тулд иргэд тойрог болгон хэвтүүлж бөөнд албан хяналтанд оруулсан. Үймээний дараа цагдаагийн газраас үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилсан ба түүнээс 200 гаруй иргэнд шүүхээс ял оноосон. Галт зэвсэг хэрэглэсэн цагдаа нарын асуудлыг Улсын Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газраас шалгаж байгаа бөгөөд мөрдөлт шалгалт өнөө хүртэл дуусаагүй байна.
Идэвхтэй бөөгнөрөлөөс түргэмгийлсэн бөөгнөрөл болж хувирсаны дараагаар цагдаа нар хүч хэрэглэсэний дараагаар мэгдэн сандарсан бөөгнөрөл болон хувирсан юм.
Хугацаа- 2008 оны 6-р сарын 30-ний шөнийн 23-24 цагийн хооронд эхлэсэн бөгөөд 7-р сарын 1-ний шөнө дунд 1-2 цагийн үед дууссан гэж үзэж болно. Учир нь тухайн цуглаан нь талбай дээрээс МАХН байр луу 13 цагийн үед явсан 24 цагт албан ёсоор байлдааны зэвсэг ашиглаж уг цуглааныг намжаасан болно
Хүйсийн харьцаа- Уг цуглааны судалгааг бичлэг дээрээс харсан тул нарийн мэдээлэл байхгүй ч нүдэн баримжаагаар бол 70 хувь нь эрэгтэй 30 хувь эмэгтэй байсан.
Насны үечлэл:- Насны хувьд дийлэнх нь 18-35 насны залуучууд байсан бөгөөд тэр дундаа 18-25 насны залуучууд илүү түрэмгий зан авир гаргаж. +40 настай иргэд байдлыг намдаах дарах гэсэн байр суурьтай байсан нь камерын бичлэг дээр үлдсэн байдаг.
Ажиглалт
Тухайн цуглааны гол онцлог нь түрэмгийллийн хэлбэртэй бөөгнөрөл болсон бөгөөд. Олон тооны бичлэг үзсэний үр дүнд дараах үйл байдалуудыг ажиглалаа. Тухайн цуглааны эхэн үед хүмүүс тайван байдалтай байсан ч тухайн цуглааны удирдагч нар хөөрлийн байдалтай нь харагддаг уриалсан миний зөв намайг хүмүүс дэмжиж байна гэсэн байр суурьтай. Өөртөө маш итгэлтэйгээр тэмцэх талаар мэдэгдэж байдаг. Удирдагч нар хөөрлийн байдалтайгаар МАХН-ийн төв байр руу очих шийдвэр гаргаж буй нь маш шийдэмгий бөгөөд алхаагаа хурдасгаж хоёр гараа хаялах нь өөртөө их итгэлтэй байгааг нь илтгэнэ. МАХН намын байранд очсон даруйдаа МАХН-ийн байрын өмнө хамгаалж байсан цагдаа нарыг түлхэж хүч хэрэглэж шил цонхийн хагалж буй байдал нэгэнт ард иргэд хяналтаас гарч хөөрлийн өндөр цэгт хүрсэнг харж болно. Энэ үед хүмүүс маш хөөрсөн бөгөөд ууртай хүч хэрэглэж өндөр дуугаар орилж бие биентэйгээ харилцаж байсан. Нөгөө талаас цагдаа нарын хувьд эргэлзсэн тээнэглэсэн айсан байр суурьтай байгаа бөгөөд уг цуглааныг болиулахыг шаардаж. Магнай тэргүүтэй удирдагч нь хүмүүсийн мөрөн дээр сууж орилж эдгээр хүмүүсийн буруу гэж турхираж орилж буй нь харагдаж байна. Хүмүүс маш ихээр чулуу шидэж хөөрлийн дээд цэгт хүрсэн хүмүүс зарим бэртэж зарим нь хувцасаа тайлж шидэх нь элбэгшиж орилж бие биенийгээ хөөргөж. Цагдаа нарын баг маск тэдний царай хувиралыг мэдэгдүүлэхгүй байлаа. Хүмүүс нэг нэгээрээ “ОГЦОРУУЛЬЯ” “ХУ НАМ З**Л” гэж орилож шүгэлдэж байх нь сонсогдоно. Мөн буруутай үйлдэл бүрт зөв зөв гэж бие биенийгээ зөвтгөнө. Царайны хувиралын хувьд зарим нь бага зэргийн мишээсэн хөөрсөн хөл нь хөнгөрөөд үсэрч дэвхцэх нь холгүй харагдана. Нөгөө хэсэг нь бэртэж гэмтсэн хүмүүс санаа зовж болиулахыг оролдож. Цагдаа нарын хувьд урам хугарсан байдалтай толгойгоо сэгсрэх нь харагдана. Цагдаа нарын хувьд сүүлдээ дайралтанд өртөхгүйн тулд энгийн иргэний хувцас өмссөн зугтааж чадсан байдаг. Энэ хүмүүсийн адреналин дээд цэгтээ хүрсэн бүгд гараа дээш нь өргөж ялсан мэт баярлана. Энэ бүх үйл явдал дууссаны дараа баригдсан хоригдох гэж буй хүмүүсийн бичлэгийг үзхэд би яагаачгүй шдээ би буруугүй гэх жишэээний зарим нь харамсаж байгаа нь харагддаг. Энэ бүх үйл явдалын дараа ярилцлага өгч буй бүхий л хүн харамсаж хоолой зангирч хохирогч үлдсэн хүмүүс нүдэнд нулимс цийлэгнэн хүний амьдрал шдээ гэх нь эмэгнэлтэй бөгөөд харамсмаар санагдана.
Дүгнэлт
Бөөгнөрөл нь олныг аяалдан дагалдах өөрийн хувийн шинжээ алдаж бүхэлдээ нэг сэтгэлгээ нэгдмэл байдалд орж үр дүнгээ үл тооцож үлэмж итгэмтгий болж. Хэт өндөр хөөрөлд орж бие бялдар сэтгэц физиологи асар ихээр идэвхждэг. Энэ үед гэмгүй цагдаа нарт хүч хэрэглэж. Өөрсдийн Ид дэхь Либидо-г хүчирхийлэл түрэмгийлэлээр дүүргэж. Тв зурагтын шууд дамжуулалт нь өдөөгч болж жагсагч нарын тоо эрчимтэй нэмэгдэж. Залуучууд үр дүнгээ тооцоололгүй хөөрөн хувийн зан үйлээ мартаж байгаа нь хамгийн том алдаа болсон юм. Гэвч энэ өдөр маш том гарз болох 5 хүний алтан амь болон 200 гаруй иргэд баригдаж шоронд орж хохирсон юм. Энэ бол түүхэн хар толбо болсон хар өдөр боловч ард иргэдийн тэсвэр тэвчээр алдагдаж нэг томоохон тэсрэлт болж. Уг цуглаан үүссэн нь хэнд ч буруу өгөх аргагүй билээ хувь хүний зан чанараас шалтгаалалгүй сэтгэлийн маш том хөөрөл орсоны хор уршиг юм.
Ном зүй
https://www.youtube.com/watch?v=BhBeojYQAXQ
https://www.youtube.com/watch?v=AOo5my1xvPw
Comments
Post a Comment