Хайр сэтгэл гэр бүлийн харилцааны үндэс
Хайр сэтгэл гэр бүлийн харилцааны үндэс
Хүн төрөлхтөнийг хорвоо ертөнцөд бий болгож, түүний сэтгэлийг хөдөлгөж ирсэн зүйл бол хайр сэтгэл. Хөгжлийн түүхийг авч үзвэл хайр сэтгэл хүн бий болсон цагаас нилээд хожим үүссэн байна. Түүхийн эрт үеэс өнөөг хүртэл хүмүүс бүлгээрээ гэр бүл болцгоож, байгалиас заяасан бэлгийн зөн билгийнхээ үндсэн дээр харилцаж байсан учраас хайр сэтгэлийг жинхэнэ утгаар нь мэдэрч байгаагүй байна.
Харин хосолмол гэр бүлээс одоогийн гэр бүлийн хэв маяг үүссэнээр энэхүү бэлгийн чөлөөт харилцааны хүрээ хумигдаж "хайр сэтгэл" гэх чухал үзэгдэл "бий болжээ. Гэвч хайр сэтгэл, эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн харилцан бие биедээ дурлах хэлбэр болон гарч ирээгүй байна. Энэ нь өмчийг өвлөн хадгалахын тулд бүрэлдэн тогтсон. Өөрөөр хэлбэл, нэг хүний гарт цугларсан баялгийг тухайн хүний төрсөн хүүхдэд өв залгамжлуулах шаардлагатай болсны улмаас эрэгтэй эмэгтэй хоёр хамт амьдрах болсон.
Хайр дурлалыг ойлгоно гэдэг хүний сэтгэл санааг ойлгоно гэсэн үг. Хосууд бие биедээ жинхэнэ хайр сэтгэлтэй, түүнийгээ дээдэлдэг тийм гэр бүлд үр хүүхэд нь тэдний хүсэн хүлээсэн амьд биелэл төдийгүй ёс суртахууны хувьд харилцан үүрэг хүлээхийн үлгэр дууриал юм. Хайр сэтгэлийг маш олон асуудал тойрон эргэлдэж байдаг, тийм ч байх ёстой тэнхлэг юм. Гэрлэхээс өмнө Үүхий хайр сэтгэлд гоо зүй, ёс суртахууны харилцаа ямар байх тэдний суурь хүмүүжлээс ихээхэн хамаарна. Хүнийг дотоод ертөнцөөр нь үнэлдэггүй, дотоод гоо сайхныг эзэмшээгүй хүн зөвхөн гадаад өнгө үзэмжийг голчилж үздэг.
Ёс суртахуун, оюун санааны хувьд хүн хэдий чинээ өндөр хөгжсөн байна төдий чинээ хайр сэтгэл жинхэнэ ёсоор тогтвортой хадгалагдах нөхцөл бүрдэнэ.
В.Г.Белинский "хайр сэтгэл бол амьдралын яруу найраг, гийгүүлэгч наран юм" гэж тодорхойлсон бол Стендаль "Хайр сэтгэл нь эрэгтэй, эмэгтэй хоёр бие биенээ хамгийн их аз жаргалтай болгохын төлөө хоорондоо уралдан ажиллахыг хэлнэ" гэжээ.
Эрдэмтэн Г.И.Царегородцев, Н.И.Губанков нар хайр сэтгэлийг нийгмийн амьдралд гүйцэтгэх үүргээр нь дараах 4 хэсэгт ангилжээ.
Үүнд:
1. Хүн төрөлхтний хойч ирээдүйг залгамжлан үлдээж, бэлгийн харилцааг зохицуулна;
2. Бие хүнийг урам зоригтой болгоно;
3. Хүнийг хүмүүжүүлнэ;
4. Нийгмээс бие хүнийг дэмжигч;
Хайр сэтгэлийг сэтгэцийн байдал талаас сэтгэл судлалын сонгодог онолуудын хүрээнд “сэтгэл татагдах" гэдэг ойлголттой холбон сэтгэц задлан шинжлэл, неопсихоанализ, эго, хүмүүнлэг, экзистенциал онолын үүднээс тайлбарлажээ.
Ерөнхий сэтгэл судлалд хүний үйл ажиллагаанд сэтгэлийн хөдөлгөөн хэрхэн нөлөөлж байгаагаас нь шалтгаалан үйл ажиллагааг эрчимжүүлэн идэвхижүүлэх (стеник) ба сулруулан саатуулах (астеник) гэж 2 ангилдаг. Стеник сэтгэлийн хөдөлгөөн хүний үйл ажиллагаанд эрчимжүүлэн идэвхижүүлэх нөлөө үзүүлж буй сэтгэлийн хөдөлгөөн. Астеник сэтгэлийн хөдөлгөөн хүний үйл ажиллагаанд сулруулах, саатуулах нөлөө үзүүлж буй сэтгэлийн хөдөлгөөнүүд юм.
Иймээс хайр сэтгэл, стеник сэтгэлийн хөдөлгөөн гэдэг талаас хүний үйл ажиллагааг эрчимжүүлэн идэвхижүүлж амьдралын эрч хүч, баяр баясгалан нэмэх, харин астеник сэтгэлийн хөдөлгөөн гэдэг талаасаа хүний амьдралын үйл ажиллагааг сулруулан саатуулах, хаагдмал дотогш чиглэх нөлөө үзүүлнэ. Эндээс хайр сэтгэлийн нөлөөний пессимист, оптимист шинжийг харж болно. Хайрын пессимист шинж хүнийг хайрын объектоос хамааралтай болгон, түгшүүр нэмэгдэхэд хүргэж улмаар бие хүний хөгжих, өсөн дэвжих, өөрийгөө идэвхижүүлэх хэрэгцээнд саад болдог.
Хайрын оптимист шинж өөр хүнтэй бие хүний харилцаанд орсноор хөгжих, өсөн дэвжих, түгшүүр буурах, бие хүний биеэ даасан, хамааралгүй байдлыг бий болгон төлөвшүүлж байдаг. Иймээс хайр сэтгэлийн хүч агуу юм. Хайр сэтгэлийн энэхүү шинжүүдийн аль нэг амьдралд биеллээ олоход хосуудын бие биедээ хандах харилцаа, үйл ажиллагааны агуулгаар тодорхойлогдож байдаг. Сэтгэц задлан шинжлэлийн онолын хувьд эрэгтэй, эмэгтэй хүний хайр сэтгэл өөртөө сексийн буюу эротик 2 эхлэлийг нэгтгэдэг. З.Фрейд үүнийг мэдрэмжийн, харилцааны түвшин гэж 2 хувааж үзсэн Мэдрэмжийн түвшин гэдэг нь хүний төрөлхийн биологийн дур ойлголт хүслийн илэрхийлэл, харин харилцан ви хоорондох харилцаа бие хүний түвшинтэй тохирно. Харилцааны эдгээр түвшингүүд тодорхой хэмжээний зөрчилд байдаг бөгөөд энэхүү зөрчил хайр сэтгэлийн ид үе шатанд шийдэгддэг Гениталь зан үйл буюу бэлгийн хувьд бойжингуй зан үйл гэдэг нь хүмүүс эсрэг хүйсийнхээ хүнтэй эр эмийн холбоо тогтоон, энхрийлэн хайрлан бэлгийн таашаал авч чаддаг. Бэлгийн ажил хийх замаар бэлгийн энергийг физиологийн аргаар хянах боломжийг хүнд олгодог. Энэ хяналтынхаа ачаар хүн зөн билэг, дур тачаалаа саатуулж, хослох хүнээ олж ханилах сонирхол, чадвартай байдаг.
Хүмүүнлэгийн сэтгэл судлалын онолын хувьд А.Маслоу хайр Үүл сэтгэлийг хэрэгцээ, хүний физиологийн хэрэгцээтэй хамт илэрч лий байдаг, суурь хэрэгцээний нэг гэж үзсэн. Хэрэгцээний шатлалын онолоор доод шатны хэрэгцээ хангагдсан тохиолдолд дээд шатны хэрэгцээ үүсдэг гэж үздэг. Энэхүү шатлалд хайр сэтгэл, ээнэгшлийн хэрэгцээ аюулгүй байдлын хэрэгцээн дээр үндэслэгддэг. Эндээс үндэслэн аюулгүй байдлын хэрэгцээ хангагдахгүй бол хайрлах хэрэгцээнд хүндрэл гардаг. Ахуйн хайр сэтгэл хайр сэтгэлийн идэвхитэй байдал, өөрөө үнэт зүйлс болдог. Энэ хайрын онцлог, ханийнх нь ололт амжилт, түүнд туслах сэтгэл, өөрийгөө золиослоход бэлэн байдлаар тодорхойлогддог. Ахуйн хайр бие хүнийг идэвхижүүлж байдаг.
Э.Эриксоны "Эго" онолын хувьд хайр сэтгэл залуу насны сэтгэл зүйн шинэ үүсэл, бүрдэл өөрөөр хэлбэл насны үечлэлийн өмнөх үе шатны сөрөг талыг арилгах, бусад хүмүүстэй бэлгийн ойр дотны харилца тогтоох чиглэл, бие хүний өөрийн үнэт зүйлсийний холбоотой бо ухамсарлах чадвар гэсэн байр сууриар тодорхойлогддог. Хайр сэтгэл нь психосоциаль шинжтэй юм.
Тэрээр Р.Мэй хүмүүнлэг болон экзистенциал онолын талаас эрос-хайр сэтгэлийн, өөриигөө боломжийг олгодог. сэтгэлийг уран бүтээлд тэмүүлэх хүсэл, бүтээн байгуулалтын чадвар ялган үзсэн. Э.Фромм, хүн талаас нь тодорхойлсон. Хайр сэтгэл, өөрийгөө илэрхийлэх, гоо сайхан, хүнлэг бүхний дээд илэрхийлэл, "би" хүрээгээ тэлэх зам болж өгдөг гэж үзсэн. Р.Мэйн үзсэнээр хайр сэтгэлийн гол сэдэл нь өөрийгөө батлан харуулахад тэмүүлэх, ганцаардлаас гарах найдвар юм. Хэрэв өгөх, авах гэсэн 2 процессын харьцаа алдагдвал сэтгэл хайр сэтгэлийн харилцаа алдагддаг. Хайр сэтгэл идэвхитэй бүтээлч буюу бал процесс тул Р.Мэй, хайр сэтгэл, зориг 2 салшгүй холбоотой гэж үзсэн. Хайр сэтгэл бие хүний чөлөөт сонголт ба түүнийг эй байд хэрэгжүүлэх үйл явцад зоригийн оролцоо, хүчийг шаарддаг.
К.Роджерс хайр сэтгэлийн талаарх бидний ойлголтыг ихээхэн баяжуулсан бөгөөд хайр сэтгэлийг харилцаа тогтоох, харилцааны процесс гэдэг талаас авч үзсэн.
Хайр сэтгэлийг сэтгэл зүйн агуулга талаас нилээд сонирхолтой талаас задлан шинжилсэн оролдлогод Э.Фроммын онол ордог. Тэрээр хайр сэтгэл нь хүний оршин тогтнохын цөм гэж үзсэн. Э.Фромм, хайр сэтгэлийн хэд хэдэн эротик, ахан дүүсийн, шийдвэр эрос-хайр сэтгэлийн, өөрийгөө хайрлах, бурхныг хайрлах гэсэн төрлийг ялган үзсэн. Э.Фромм, хүнийг хайрлах чадвар хүнд байгалиас заяадаггүй, харин энэ нь хүний зайлшгүй эзэмших ёстой урлаг гэж үзсэн. Хайр сэтгэл, амьдралын явцад төлөвшдөг, ямар байх ворий нь хүн бүрийн чөлөөт сонголтоор тодорхойлогддог. Э.Фромм:" Тэр надад хайртай учраас намайг захирдаг гэж хүмүүс боддог боддог гэтэл үнэндээ тэр "хайртайдаа" биш харин өөрт нь захирагдаж байгаа учраас л хайртай байдаг... Тэр бэлэг өгч, хуурч, хайртай ой н гэж итгүүлж, яриандаа хошигнол хэрэглэж, өөрийн халамжийг сурталчилдаг. Гэхдээ ганцхан биеэ даасан байдал, эрх чөлөөг л өгдөггүй. Энэ харьцаа нь "төр ба иргэн”, “гэр бүл ба хүүхэд" хооронд л оршдог. Нийгэм аливаа сонголт хийхэд үйл ажиллагааны 2 загварыг гаргадаг
Хайр сэтгэл-эзэмших
Хайр сэтгэл-Ахуй
Хайр сэтгэлийг эзэмших гэдэг эхний загвар нийгэмд хэрэглээний бүх л юм худалдагдана, гэсэн зарчим үйлчилдэг. Хайр сэтгэл энэхүү загвараар үйлчилгээ, бараа солилцоо, мөнгөний өвөрмөц хэлбэр болно. Энэ утгаараа би чамд хайртай, харин чи бараа солилцооны хэрэгсэл болдог. Эр хүн эмэгтэй хүнд эрх мэдэл, мөнгө, байр суурь өгнө, харин эм хүн оронд нь гоо сайхан , үр удам ахуйн тав тухтай байдал гэх мэт зүйл өгнө.
Хайр сэтгэл ахуй болох хоёр дахь загвар:- идэвхитэй бүтээлч хайр сэтгэл өөрөөр хэлбэл, хосууд бие биенийхээ бие хүний хөгжлийг хангах нөхцлийг бүрдүүлэхэд анхаардаг. Хайр сэтгэлийн үүсэл, хөгжил сэтгэлийн хөдөлгөөний талаарх сэтгэл зүйн хүрээнд нилээд судлагдан боловсрогдсон асуудал юм. Хайр сэтгэлийг үйл ажилагааны, хөгжлийн талаас тус тус харж болно.
Стендаль, хайр сэтгэлийг үйл ажиллагааны талаас Хайр сэтгэлийн тухай" сонгодог бүтээлдээ дараах байдлаар авч үзсэн байна. Хайр сэтгэл яаж үүсдэг вэ?
Хайр үүсэх 1-р үе шат буюу эхний алхам нь хайр сэтгэлийг эд юмс шиг магтах гайхах, өөр хүнд бидний анхаарлыг татсан ямар нэг юм, гайхшруулахад хүргэсэн, бахдах сэтгэл байна. Заримдаа сайхан дүр төрх, алхаа гишгээ, үс, заримдаа нарийн мэдрэмж, гүн утга санаа, заримдаа зоригтой үйлдэл, сайхан сэтгэл, өгөөмөр зан г.м. Стендалийн үзснээр, хайр сэтгэл үүсэх зайлшгүй нөхцөл нь гоо сайхан, тэр дундаа бие бялдрын гоо сайхан юм.
Гэхдээ гоо сайхан нь зөвхөн бие бялдрын төдийгүй, сэтгэлийн, ухааны, зоригийн гоо сайхан байх ёстой. Хайр үүсэх 2-р. үе шат - хайрын судлах хэсэг. Энэ үе шатанд ханиа тал бүрээс нь гадаад төрх, зан үйл, сэтгэл санаа, ухаан бодол дотоод мөн чанар талаас судлах хэсэг юм. Хайр сэтгэлгүй ч зөвхөн бие хүнийх нь хувьд нааштайгаар хүлээн авах, сонирхох, бахдах сэтгэлийн үндсэн дээр түүнд сайн сайхнаар хандахыг хэлнэ.
Батцэнгэл.Г Баньдхүү.Б, 2019он, Гэр бүлийн харилцааны сэтгэл зүй, “Соёмбо принтинг” Улаанбаатар хот
Comments
Post a Comment